Биомандлын бүрэлдэхүүн, хил хязгаар
Хөрсний бүрэлдэхүүн, шинж чанар
Ургамал,амьтны тархалт, газарзүйн мужлал
Газарзүйн бүрхэвч ба зүй тогтол
  • Усан мандлын бүрэлдэхүүн, шинж чанар
  • Далай ба хуурай газрын усны шинж чанар:гол мөрөн, нуур, намаг
  • Усан мандалд үүсдэг үйл явцын зүй тогтлыг танин мэдсэнээр усыг хэмнэлттэй ашиглах, ариглан хамгаалах зан үйл төлөвших
  • Усан мандлын гаралтай гамшиг тохиолдож болох цаг хугацаа, хотгор гүдгэрийн байдалд үнэлгээ өгөх замаар эрсдлээс сэргийлэх ухаанд суралцах
  • Хийн мандлын найрлага, бүтэц
  • Агаарын температур, даралт, чийг тунадасны хуваарилалт
  • Дэлхийн уур амьсгалын ялгаа, түүнд агаарын ялгаа, түүнд агаарын орчил урсгалын нөлөө
  • Уур амьсгалын ялгаа ба өөрчлөлт
  • Хийн мандал дахь үзэгдэл юмсын зүй тогтлыг судалснаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, түүнд  дасан зохицож амьдрах арга ухаан эзэмших
  • Хийн мандлын гаралтай гамшигт үзэгдлүүдийн талаар ойлгон мэдсэнээр болзошгүй эрсдлээс сэргийлэх, тохиолдсон үед зөв шийдвэр гаргах арга барил эзэмших

  • Дэлхийн дотоод бүтэц
  • Чулуун мандлын бүтэц, бүрэлдэхүүн
  • Чулуун мандлын хөдөлгөөн
  • Дэлхийн гадаад ба дотоод хүч, тэдгээрийн үр дагавар

  • Дэлхийн гадаад ба дотоод хүчний нөлөөгөөр үүсэх үзэгдэл юмсын талаар танин мэдэж, газрын гадарга, эрдэс чулуулаг, байгалийн нөөцийг ариглан хайрлах үзэл бодол төлөвших
  • Чулуун мандлын буюу геологийн гаралтай байгалийн гамшигт үзэгдлүүд (нуранги, хөрсний гулсалт, газар хөдлөл г.м) - ийн учир шалтгааныг танин мэдсэнээр тэдгээр эрсдлээс сэргийлэх, тохиолдсон үед зөв шийдвэр гаргах арга барил эзэмших
  • Дэлхийн гадаргын уламжлалт ба цахим дүрслэлүүд
  • Газарзүйн мэдээллийн систем ба зайнаас тандах судлал
  • Дэлхий ба нарны аймаг, галактик
  • Нар, сар, дэлхийн харилцан байрлал, үр дагвар
  • Дэлхийн гарагийн онцлогийн талаар танин мэдэж , “хүн төрөлхтөний орон гэр” болохыг нь ухааран хайрлан, хамгаалах үзэл хүмүүжил төлөвших
  • Газар орон, нутаг дэвсгэр, үзэгдэл юмсын талаар сонирхсон мэдээллээ газарзүйн зураг, интернэт, ГМС, GoogleEgrth, GPS ашиглан олж цуглуулах, амьдрал ахуйдаа ашиглаж сурах.